
“ХАБЭA-р манлайлъя” багийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
ХАБЭA-р манлайлъя тэмцээнд оролцож буй багуудын хамтын зураг.
Тус тэмцээн нь ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, ажлын байранд аюулгүй ажиллах зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, ажилтан бүрийн оролцоог нэмэгдүүлэх, болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдсан юм. Тэмцээний хүрээнд багууд мэдлэг, ур чадвар, багаар ажиллах чадвараараа өрсөлдөн, ХАБЭА-н соёлыг түгээн дэлгэрүүлэхэд идэвхтэй оролцлоо.






