
Ажилтны сэтгэл зүйн сайн сайхан байдлыг дэмжих хамтын ажиллагаа эхэллээ
Хамтын ажиллагааны гэрээ үзэглэж буй төлөөллүүд.
Шунхлай ХХК нь ажилтнуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдал, байгууллагын тогтвортой хөгжилд ажилтны сэтгэл зүйн эрүүл мэнд ямар чухал нөлөөтэйг онцлон, 2025 oноос “Сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, сургалт”-ыг хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн бол энэ оноос цар хүрээгээ өргөжүүлэн сэтгэл зүйн үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.



