
“Шунхлай Бонд-4” нээлттэй бондын арилжаа албан ёсоор эхэллээ
Монголын хөрөнгийн биржийн цан цохих ёслолын үйл ажиллагаа.
Өнөөдөр Монголын Хөрөнгийн Биржид “Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн хөтөлбөр бүхий “Шунхлай Бонд-4” нээлттэй бондын арилжааг эхлүүлж, цан цохих ёслол боллоо. “Шунхлай” ХХК нь хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтийн эх үүсвэрээ төрөлжүүлж, татан төвлөрүүлэх хөрөнгийг компанийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөж байна. “Шунхлай Бонд-4” нь 12 сарын хугацаатай, жилийн 18.0 хувийн хүүтэй, Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси ХХК-аас “A тогтвортой” зээлжих зэрэглэл авсан болно.





