Шунхлай

Бидний тухай - Шунхлай ХХК

Түүхэн замнал

“Шунхлай” үнийн самбар дээрх А-76, Аи-93, ДТ шатахууны үнийг улбар шар хувцастай ажилтан шатаар авирч сольж буй хуучин гэрэл зураг.

Бизнесийн гараа

1993 онд автомашины баталгаат засвар үйлчилгээний цомхон үйл ажиллагаагаар Шунхлай групп бизнесийн гараагаа эхэлж байсан нь тухайн үедээ Монголд байгаагүй хамгийн хэрэгцээтэй үйлчилгээний салбар, шинэхэн стандарт байсан юм.

Анхны нефть бааз

1998 онд Шунхлай ХХК анхны шатахуун түгээх станц, анхны нефть баазаа барилаа. Энэ нь газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, хүлээн авах 5000 метр куб багтаамжтай, найман вагонцистернийг зэрэг ачиж буулгах хүчин чадалтай байв.

Өөрийн лаборатори

Бүтээгдэхүүнд шинжилгээ хийх, чанар стандартын шаардлагыг баталгаажуулах иж бүрэн лабораторийг ашиглалтад оруулав.

Аймаг бүрт салбартай

Монгол орон даяар шатахуун түгээх станцын өргөн сүлжээг бий болгож, аймаг бүрт салбар нэгжтэй боллоо.

Байгаль орчин, аюулгүй ажиллагаа

Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдалд чиглэсэн цогц бодлогуудыг хэрэгжүүлж, олон улсын ISO14001, OHSAS18001 стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Шинэ агуулахууд

26000 м.куб багтаамжтай “Таван толгой” агуулах, 1200 м.куб багтаамжтай “Шивээ хүрэн” агуулах тус тус ашиглалтад орлоо.

Эрхэм зорилго

Алсын хараа

Үнэт зүйл

Бид хүнийг дээдэлж, эрчимтэй хөгжлийг бүтээнэ.

Шунхлай нь нийгмийн хариуцлагыг дээд зэргээр хангасан, ногоон хөгжлийг дэмжигч, Азийн жишигт хүрсэн үйлчилгээтэй компани болно.

  • Хэрэглэгчээ дээдлэх
  • Хүн бүр бүтээлч байх
  • Хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах
  • Хамтын ажиллагааг эрхэмлэх
  • Хариуцлагатай байх

Сургалт хөгжлийн зарчим

70%

Ажлын байран дээрх туршлага

Бодит ажил, шинэ үүрэг даалгавар, төсөл хөтөлбөр, асуудал шийдвэрлэх, шинэ санаа турших замаар мэдлэгээ бодит ур чадвар болгон хөгжүүлнэ.

20%

Бусдаас суралцах

Хамтран ажиллах, туршлага хуваалцах, удирдлага болон хамт олноосоо санал хүсэлт авах, coaching, mentoring, дотоод сургагч багшаас суралцах замаар хөгжинө.

10%

Системтэй сургалт

Танхимын болон цахим сургалт, мэргэжлийн хөтөлбөр, семинар, сертификаттай сургалтаар шинэ мэдлэг, арга барил эзэмшинэ.

Шунхлай

70% Туршлага + 20% Хүмүүс + 10% Сургалт = Тасралтгүй хөгжил

Хөгжил тоон үзүүлэлтээр · 2026

10,029
сургалтын хамрагдалт
13,883
цагийн сургалт
4,197
зохион байгуулсан сургалт
90.7%
сургалтын дараах үнэлгээ

Бидэнтэй нэгдсэнээр та

Зураг дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу

Ажилтны түүх

Бидний хамгийн…

Цэнэглэх машины жолооч Г. Батжаргал автоцистерн машины дэргэд зогсож байна

Г. Батжаргал

Цэнэглэх машины жолооч

2018 оноос хойш 250,000 км зам туулж, 2,158,000 литр ачаа тээвэрлэсэн.