
Шунхлай ХХК-ийн ажилтнууд төрийн дээд одон, медалиар шагнагдлаа
Төрийн ордонд төрийн дээд шагнал хүртсэн ажилтнууд төрийн туг болон ордонны өмнө дурсгалын зургаа татуулж байна.
Газрын тосны салбарын хөгжилд олон жилийн хөдөлмөр, хувь нэмрээ зориулсан Шунхлай ХХК-ийн удирдлага, ажилтнууд Монгол Улсын төрийн дээд шагналаар шагнагдлаа. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд Шунхлай ХХК-ийн төлөөлөл болсон ажилтнууд Төрийн ордонд зохион байгуулагдсан хүндэт уулзалтад оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нартай уулзан салбарын түүхэн хөгжил, ололт амжилтыг хамтдаа тэмдэглэлээ.

Ойн хүрээнд Шунхлай ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран, Улаанбаатар агуулахын Хяналт зохицуулалт, шуурхай удирдлагын мэргэжилтэн Д.Батчимэг нар Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, Жолооч В.Эрдэнэбилэг “Алтан гадас одон”-гоор тус тус шагнагдлаа.





