Шунхлай
Нэгдсэн менежментийн тогтолцооны гэрчилгээ гардуулан өгч буй ёслолын үйл ажиллагаа.

Нэгдсэн менежментийн тогтолцооны гэрчилгээгээ гардан авлаа

Нэгдсэн менежментийн тогтолцооны гэрчилгээ гардуулан өгч буй ёслолын үйл ажиллагаа.

Шунхлай ХХК-ийн Нэгдсэн менежментийн тогтолцооны баталгаажуулалтын аудит 2026 оны 06 дугаар сарын 23-30-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Аудитын үр дүнд компанийн бүх салбар нэгж ISO 9001:2015 Чанарын менежмент, ISO 14001:2015 Байгаль орчны менежмент, ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлж буйг баталгаажуулан “Менежментийн тогтолцооны гэрчилгээ” олгох шийдвэр гарсан бөгөөд гэрчилгээг Монсертф ХХК-аас гардууллаа.

Нэгдсэн менежментийн тогтолцооны гэрчилгээг компанийн төлөөлөлд гардуулж буй мөч.
Гэрчилгээ гардуулж буй албан ёсны зураг
Гэрчилгээгээ барьсан компанийн төлөөлөл.
Гэрчилгээ болон компанийн төлөөлөл
Ажлын байран дээрээ ажиллаж буй ажилтнууд.
Ажилтнуудын бодит ажлын орчин
Бүлэг
Салбар
Сурвалжлагч
Шунхлай ХХК, Хэвлэлийн ажилтан
Огноо
2026 оны 6 дугаар сарын 30
Унших хугацаа
1 мин

Уншиж болох мэдээ

ХАБЭA-р манлайлъя тэмцээнд оролцож буй багуудын хамтын зураг.

Салбар

“ХАБЭA-р манлайлъя” багийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Ажилтнууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг болон багаар ажиллах ур чадвараараа өрсөлдөж, аюулгүй ажиллагааны соёлыг хамтдаа түгээлээ.

Шунхлай ХХК, Хэвлэлийн ажилтан2026.05.15

Монголын хөрөнгийн биржийн цан цохих ёслолын үйл ажиллагаа.

Компани

“Шунхлай Бонд-4” нээлттэй бондын арилжаа албан ёсоор эхэллээ

Монголын Хөрөнгийн Биржид “Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн хөтөлбөр бүхий “Шунхлай Бонд-4” нээлттэй бондын арилжааг эхлүүлж, цан цохих ёслол боллоо.

Шунхлай ХХК, Хэвлэлийн ажилтан2026.09.22

Шунхлай фестивалийн үеэр хамт олноороо тайзны өмнө дурсгалын зургаа татуулж буй байдал.

Компани

Shunkhlai Festival 2026 — Нефтьчдийн баярыг хамтдаа тэмдэглэлээ

Газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойг тохиолдуулан Шунхлайчууд “Shunkhlai Festival 2026” арга хэмжээнд нэг дор цуглаж, баярын өдрөө хамтдаа тэмдэглэлээ.

Шунхлай ХХК, Хэвлэлийн ажилтан2026.09.14