
HR Open Day 2026 — Баруун бүсийн ажилтнуудтайгаа уулзлаа
Баруун бүсийн ажилтнуудтай уулзаж буй HR Open Day арга хэмжээний үеэр.
Шунхлай ХХК-ийн Захиргаа Хүний Нөөцийн Газраас улирал бүр зохион байгуулдаг “HR Open Day” арга хэмжээг Баруун бүсийн нийт ажилтнуудад амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд компанийн хүний нөөцийн бодлого, стратеги, байгууллагын соёл, үнэт зүйлсийг танилцуулж, ажилтнуудын санал хүсэлтийг сонслоо.



